Гэр ахуйн бараа
Өдөр тутмын хэрэгцээнд зориулсан олон төрлийн гэр ахуйн бүтээгдэхүүн.
“Мөнх Буян Арвижих” ХХК — “АЗ БӨӨНИЙ ТӨВ”. Өргөн сонголттой бараа бүтээгдэхүүн, бодит үнэ, найдвартай үйлчилгээг нэг дороос.
ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ ЗОРИУЛСАН УРАМШУУЛАЛ
“АЗ БӨӨНИЙ ТӨВ” нь эрхэм хэрэглэгчдэдээ зориулан бүх салбартаа нэгдсэн 3%-ийн хөнгөлөлтийн картын үйлчилгээ нэвтрүүллээ.
Та ердөө нэг удаа бүртгүүлж, хөнгөлөлтийн карт эзэмшсэнээр манай аль ч салбараар үйлчлүүлэхдээ ижил 3%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Салбар бүрд дахин бүртгүүлэх шаардлагагүй.
“1500-гийн дэлгүүр”-ээс “АЗ БӨӨНИЙ ТӨВ” хүртэл.
Бидний тухай
“Мөнх Буян Арвижих” ХХК нь анх 2019 онд “Цуурай цо” төвийн 1-р давхарт Дарханчуудын сайн мэдэх “1500-гийн дэлгүүр” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.
Өдгөө тус компани “АЗ БӨӨНИЙ ТӨВ” нэрийн дор Дархан хотод 2 салбараар дамжуулан хэрэглэгчдэдээ хүрч ажиллаж байна.
2025 онд бид үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж, иргэд болон байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, гэр ахуй, соёлын бараа, бичиг хэрэг, зочид буудлын хангамж болон авто гоёлын бүтээгдэхүүний бөөний худалдааг идэвхтэй эрхэлж байна.
2026 онд үйл ажиллагаагаа дараагийн шатанд гаргаж, Дархан хотын томоохон төрөлжсөн гэр ахуйн барааны дэлгүүрүүдийн нэг болох 450 м² талбай бүхий шинэ дэлгүүрийг нээхээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ Дарханчууддаа боломжийн үнэтэй, амт чанартай хоолоор үйлчлэх зорилгоор нийтийн хоолны салбарт үйл ажиллагаагаа шинээр эхлүүлээд байна.
Зах зээлд өрсөлдөх чадвартай, хөөсрөөгүй бодит үнэ санал болгох нь бидний зарчим бөгөөд хэрэглэгчдийн итгэлийн суурь юм.
Манай чиглэлүүд
Айл өрх, байгууллага, бизнесийн өдөр тутмын хэрэгцээнд зориулсан худалдаа, үйлчилгээний төрөлжсөн чиглэлүүд.
Өдөр тутмын хэрэгцээнд зориулсан олон төрлийн гэр ахуйн бүтээгдэхүүн.
Гэр бүл, албан байгууллага, үйлчилгээний газрын хэрэгцээнд зориулсан сонголт.
Сургууль, оффис болон байгууллагын хэрэгцээт бараа бүтээгдэхүүн.
Автомашины тав тух, өнгө үзэмжид зориулсан нэмэлт хэрэгсэл, бүтээгдэхүүн.
Зочлох үйлчилгээний байгууллагуудын хэрэгцээнд зориулсан бараа, хангамж.
Хоол, үйлчилгээ болон тав тухтай амрах орчны чиглэлээрх үйл ажиллагаа.
Бидний үнэт зүйл
Хөөсрөөгүй, өрсөлдөх чадвартай үнийг хэрэглэгчдэд санал болгохыг эрхэмлэдэг.
Өдөр тутмын болон байгууллагын хэрэгцээг олон чиглэлээр хангана.
Иргэд болон байгууллагуудтай урт хугацааны, найдвартай харилцаа тогтоохыг зорьдог.
Зургийн цомог
Салбаруудын бодит зураг, шинэ дэлгүүрийн үйл ажиллагааны мэдээллийг удахгүй нэмж баяжуулна.
Холбоо барих
Бөөний худалдаа, бүтээгдэхүүний талаар болон хамтын ажиллагааны санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.